1. Доод зовхиныхоо хэсэгт өө дарагчаараа уруу харсан гурвалжин дүрс зурж байгаад уусгаарай. Тэгвэл хар хүрээ арилахаас гадна царайг чинь дээш өргөж харагдуулах болно. Яг л нүүрнийхээ эрүүнээс дээш гар чийдэн тусгасан мэт.
2. Нүдний будгаа давхрааны завсар наалдахаас сэргийлэхийг хүсвэл будгаа түрхэхээсээ өмнө давхраан дээрээ өө дарагчаар товшиж өгөөрэй.
3. Батгаа далдлахдаа эхлээд ногоон өнгийн өө дарагчийг цэвэр багсаар цэглэн түрхэж улаан өнгийг нь далдлан, нянг тархахаас сэргийлнэ. Дараа нь дээрээс нь арьсныхаа өнгөтэй ижил өө дарагчийг нэмж эргэн тойронд нь уусгаарай. Юу ч мэдэгдэхгүй.
4. Цээж, нуруун дээр гарсан батгыг харин шууд арьсныхаа өнгөтэй адил өө дарагчаар далдална. Дээрээс нь нунтаг пудрыг нимгэн тавиад, батга арилтал энэ хоёрыг ээлжлэн түрхэнэ.
5. Хэрвээ чамд өө дарагч байхгүй бол тухайн хэсэгтээ шингэн энгэсгээс зузаахан түрхээд, хэдэн минут хүлээж хатаасныхаа дараа уусгаарай.
6. Зовхины доод хэсэгт улбар шар юм уу тоорын ягаан өнгөтэй өө дарагчийг ядам хуруугаараа түрхэж хар хүрээг нь далдлах хэрэгтэй. Хамгийн хүч багатай ядам хуруу нь нүдний эмзэг арьсыг гэмтээлгүйгээр, тохиромжтой даралтаар түрхэж чадна. Харин улбар, тоорын өнгөнүүд нь хар хүрээний цаадах хөх өнгөтэй холилдож арьсны шаргал өнгөтэй болгон хувиргах болно.
7. Өө дарагчийн өнгө бүр өөр өөр зориулалттай. Тоорын ягаан өнгө нь хөхөрсөн юм уу хөх өнгийг далдлах зориулалттай бол ногоон өнгө нь хацрын улаан, улаан батгыг далдлах зориулалттай. Харин шар өнгөтэй өө дарагч нь арьсны өнгийг тэр чигт нь жигдлэхэд хэрэглэгддэг.
8. Бүлцийж хавдсан нүдээ сэргэлэн харагдуулахын тулд өө дарагч, зовхины тос, гэрэлтүүлэгч гурвыг холиод нүднийхээ доогуур, чамархай болон хөмсөгний ясныхаа дээгүүр түрхээрэй.
9. Муурын нүдэн будалтаа илүү нарийхан, цэвэрхэн харагдуулахыг хүсвэл ташуу багс ашиглан контуран зураасныхаа дээгүүр юм уу доогуур өө дарагч түрхээрэй. Ингэх нь контураа арилгаад ахиж будахаас хамаагүй хялбар.
10. Уруулынхаа будалтыг илүү тод ялгарч харагдуулахыг хүсвэл уруулаа өө дарагчаар хүрээл.
11. Уруулаа илүү дүүрэн, бамбагар харагдуулмаар байна уу? Тэгвэл голын хэсэгт нь цайвар өнгийн өө дарагч түрхээд, хурууныхаа өндгөөр уусгаж, дээгүүр нь нүцгэн шаргал өнгөөр өнгөлөхөд хангалттай.
12. Бид өө дарагчийг ашиглан уруулынхаа хэлбэрийг хүртэл өөрчилж чадна. Эхлээд уруулынхаа хүрээгээр өө дарагч түрхэж, өөрийнх нь хэлбэрийг бүдэгсгэх хэрэгтэй. Дараа нь ямар хэлбэр хүсч байна, түүнийхээ дагуу тод өнгийн харандаагаар зураад дүүргэж будаарай.
13. Хөмсөгнийхөө хэлбэрийг ялгаруулж харагдуулахыг хүсвэл арьснаасаа нэг тон цайвар өө дарагчаар эргэн тойронд нь түрхээд хуруугаараа уусга.
14. Эгэмний яс ялгарч харагдах нь бүсгүй хүний гоолиг, тачаангуй биеийг илтгэдэг. Эгэмний ясаа өөрийнхөө арьснаас хоёр тон цайвар, хоёр тон бараан өнгийн хоёр өө дарагч ашиглан гэрэл сүүдэр тавьж тодруулж болно.
15. Арьс гэрэлтүүлдэг чийгшүүлэгчтэй болохыг хүсвэл чийгшүүлэгч тос, өө дарагч хоёрыг холиод түрхээрэй. Чийглэг, шүүдэр буусан мэт залуу, өөгүй арьстай болох болно.
16. Арьсаа өөгүй харагдуулахын тулд ганцхан төрлийн өө дарагч хангалтгүй. Өө дарагчийн төрлүүдийг таньж өөртөө хэрэгтэй 2 төрлийг аваарай.