2015-05-06
Хамгийн түрүүнд ургадаг "Яргуй цэцэг"
2297126105_11fc3d1f31_o(1)4452862759_95131a8c1d
Байгаль дэлхий гоёмсог цэцэгсээр өнгөө чимэх цаг нэгэнт иржээ. Урин цагийг бэлгэдэж цас ханзлан хамгийн түрүүн дэлбээлдэг цэцэг бол яргуй. Яргуй нь булцуут ургамлын аймагт багтдаг, олон наст ургамал юм. Латин нэршил нь Galanthus nivalis . Ерөнхий нэр нь Snowdrops. Цас дөнгөж ханзрах үеэр буюу 2-3 сарын хооронд яргуй цэцэглэдэг. Энэ нь хавар ирсэнийг хамгийн түрүүнд бидэнд мэдэгдэж буй дохио юм. Дээшээ 10-15 см хүртэл өндөр ургадаг ба зарим сорт нь 25 см хүртэл ургах нь бий. Цагаан өнгийн цэцэгтэй бөгөөд цэцэг нь дэлгэрэхээсээ өмнө усны дусал адил хэлбэртэй доошоо унжсан байрлалтай байдаг. Дэлбээ нээгдсэний дараа дотор талын гурван дэлбээний гадуур нумарсан гурван дэлбээ бүхий цэцэг нь харагдана. Хар ногоон өнгийн шулуун нарийн навч булцуу бүрээс гардаг. Хагас сүүдэрлэг болон хурц биш нартай нөхцөлд сайн ургадаг. Өтөг бууц бүхий ус сайн нэвтрүүлдэг хөрсөнд ургуулахад тохиромжтой. Хавар булцуугаар нь тарих боломжтой. Булцуугаа суулгахдаа хоорондын зайг нь 5-7 см зайтай суулгана. Суулгахдаа 7-9 см гүнд үржил шимтэй хөрсөнд суулгана. Гадаа цэцэрэгжилтэнд чимэглэлийн зориулалтаар ашиглдаг. Навчийг шарлаж гандангуут булцууг ухаж авч сэрүүн нөхцөлд дараа жилийн хавар хүртэл хадгална. Европ болон Америкт мод болон бутны доод талаар сүүдэртэй газруудад чимэглэлийн зориулалтаар тарьж ургуулдаг. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу сэрүүн бүсэд ургадаг нийт 35 зүйлийн яргуй бий гэж тэмдэглэгджээ. Харин эдгээрээс зургаан зүйлийн яргуй манай оронд ургадгийг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна. Энэ цэцэг хаа сайгүй тохиолддог гэх бөгөөд ер нь элбэг ургадаг гэсэн үг. Гэвч яргуй тааралдсан газраа бас ургахгүй. Энд тэндхийн жалга хөндий, мөн говьд ховор. Дээр дурдсан зургаан зүйлийн тав нь хөх, нэг нь шар цэцэгтэй ч хоорондоо ялгарах онцлог байхгүй. Хээнцэр ганган энэхүү цэцгийн талаар уншигчдадаа сонирхуулахаар МУИС-ийн багш доктор, профессор Д.Сүрэнгийн ярианаас эх сурвалж болгон дараахь мэдээллийг хүргэе. Жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгал, нүүдлийн мал аж ахуйтай манайх шиг орны нөхцөлд яргуй бусад цэцэгнээс түрүүлж ургадаг нь малд ашиг шимээ өгдөг тустай. Учир нь хаврын сульдсан малыг тэнхрүүлэх увидас яргуйд бий. Тиймээс ч малчид хавар яргуйтай газар нутагладаг. Үүнээс гадна яргуйг уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр иржээ. Тухайл­бал, Түвдийн анагаах ухаанд эртнээс энэ цэцгийн бүлээн чанарыг ашиглан арьсны янз бүрийн шарх, үрэвсэлт өвчний үед хэрэглэж ирсэн байна. Мөн аливаа хор тайлах, хавдар хариулах, хүний биеийн хэм барих, булчирхайн сүрьеэ, шамбрам, ходоодны галын илчийг сайжруулж тамир тэнхээ оруулах, шар усны өвчнийг хатаах, хуучирсан хүйтэн бэтгийг дарах зэрэг идтэй. Дэлбээг нь цэцэглэж байх үед нь эмчилгээний журмаар хэрэглэвэл цусны даралт буулгадаг. Яргуйн хандаар малын хошууг арчиж тэнд байх элдэв бактерийг устгана. Түүний зөвхөн дэлбээнээс гадна үндсийг буцалган амьсгалын замын өвчинд уух нь нэн сайн төдийгүй халуун намдаах ач холбогдолтой. Гуурсан хоолойн үрэвслийг анагаах, жирэмсэн эмэгтэйчүүдийн тамир тэнхээг сайжруулах бэлдмэлийг яргуйнаас гарган авдаг байна. Түүнчлэн Хятад улсад цусны даралт багасгах үйлчилгээтэй яргуйн хандаар хийсэн цай ч байдаг. Энэ мэтчилэн олон төрлийн өвчнийг эмчлэхэд хэрэглэж болохыг манай өмнөд, хойд хөршийн эрдэмтэд нотолжээ. Хөрсний гадаргын градус өдөртөө нэмэх тав шөнөдөө тэг болсон тохиолдолд яргуй дэлгэрэх нөхцөл бүрддэг байна. Цэцэгсийн дундаас үнэр амтаараа ял­гардаг яргуй цэцэг хавраас намар хүртэл хөрсөнд ургадаг. Цэцэг нь 5-10 хоногийн настай. Монголд ургадаг зургаан зүйлийн яргуйнаас Ээдрээт хэмээх яргуйг онцолж байна. Үндэс орчмын навч нь өдлөг бөгөөд үзүүр рүүгээ салбарласан байх энэ цэцэг элсэрхэг, эргийн хайрга, нуга, чулуурхаг хажуу, ойн цоорхойг голдог учир тэнд ургахгүй. Тиймээс ч түүнийг ээдрээт хэмээн нэрийдсэн учиртай. Энэ яргуй нь ээдрээтийг хортой гэдэг ч хавар, зуны цагт түүгээр бог мал идэх нь их. Харин намрын улиралд бусад мал түүгээр хооллодог. Бүгдийн танил хөх яргуй бутаар ургадаг. Ээдрээтээс эрс өөр. Байц цохио, чулуурхаг хайргатай, хуурай газар ургана. Ямааны хамгийн дуртай хоол нь. Өөр нэг төрөл Турчаниновын яргуй навчис нь өдлөг бөгөөд элсэрхэг хээржүү хажуу, тужийн ой болон ойн цоорхойд элбэг. Яргуйн цэцэг богино хугацаанд дэлбээлээд хагдравч хур бороо сайтай жилийн намар эргээд цэцэглэх нь сонин. Энэ нь яргуй хэнзэлж байгаагийн шинж юм.
Бичсэн: Усан биндэръя | цаг: 16:41 | sonin hachin
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


Nadad ih hereg bolloo👩
Бичсэн: Зочин цаг: 21:58, 2024-11-11 | Холбоос | |


MINII MONGOL HELNII DAALGAVART 100°/. HEREG BOLLOO
Bayrlaa minii mongol held mash ih hereg bolloo tsaasdaa iim ym oruulàarai
Бичсэн: SONDOR (зочин) цаг: 17:17, 2023-05-10 | Холбоос | |


Manai dvvd ih heregtei bollo bayrlalaa ☺️
Бичсэн: Emily (зочин) цаг: 19:07, 2023-04-16 | Холбоос | |


yron bl tiim ch ih hergte zuil bsangu😔😊
Бичсэн: Зочин цаг: 09:35, 2022-06-05 | Холбоос | |


Goymsog tsetseg
Nadaa100%setgegdel torson
Бичсэн: Purevgarid цаг: 20:18, 2022-05-30 | Холбоос | |


Jooxn tymxn ymaa ygg hrgte mdll alg😿🙂
Бичсэн: Sarnai🥀 (зочин) цаг: 21:21, 2022-04-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax